Шууд Chart

Монгол эрдэмтэн малын галзуу өвчний оношлуур бүтээж байна 

2016-02-24 18:15:29

Залуу судлаачид нэг дор цуглаж, эдийн засагт хэмнэлттэй, үр ашиг өндөртэй, байгаль орчинд ээлтэй судалгааны ажлуудаа өнөөдөр танилцууллаа. Тухайлбал, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Болдбаатар малын галзуу өвчнийг бага зардлаар буюу гаднаас өндөр үнээр худалдан авч байгаа оношлуураас 10 дахин хямд үнээр  оношлох оношлуурыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Галзуу өвчнийг оношилдог ганц л аргыг 1958 оноос өдийг хүртэл дэлхий нийтээрээ ашиглаж байна. Оношлуурыг нь зөвхөн АНУ-д үйлдвэрлэдэг. "Дархан туяарах" нэршилтэй урвалаар оношийг баталгаажуулахад тусгай микроскоп гэрэл ашигладаг. Энэ гэрэл нь 150 еврогийн үнэтэй, 200 орчим цаг л ашиглах боломжтой. Тэгвэл монгол эрдэмтний шинэ оношлуур  гэрлийн микроскопыг хязгааргүй ашиглах боломжтойгоороо давуу талтай юм байна.

Мөн энэ үеэр Газрын тосноос үүдсэн хөрсний бохирдлыг биологийн аргаар нөхөн сэргээх технологийг танилцуулсан. Энэ ажил өнөөдрийг хүртэл манайд хийгдэж байгаагүй юм. Тэгвэл ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн докторант Н.Туул энэ асуудлыг шийдэхээр туршилт, судалгаагаа 2010 оноос эхлүүлж, сайн үр дүнд хүрсэн байна. 

Энэ мэтчилэн хөрсийг ургамлын гаралтай бодисоор хамгаалах арга технологийг ч санал болгосон юм. Судлаачдын олон жилийн хөдөлмөр зүтгэл шингэсэн, туршилтаар үр дүн сайтай нь батлагдсан бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, үр шимийг нь хүртэх нь хамгийн чухал байгааг тэд хэлж байсан. Хийж бүтээж байгааг нь төр, хувийн хэвшлийнхэн хамтран дэмжээд өгвөл монгол эрдэмтэд дэлхийд нэвтрээгүй шинэлэг санаагаа хэрэглээнд нэвтрүүлэх боломж байгааг онцлов. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол эрдэмтэн малын галзуу өвчний оношлуур бүтээж байна   
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй