Ипотекийн зээлийн хүүг бууруулна, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгоно, гуравдугаар сарын 1-нээс Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжинэ гээд барилгын салбар тойрсон олон асуулт иргэдийн дунд байсан. Тэгвэл өнөөдөр Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийж, зарим асуудал тодорхой болсон талаар дуулгалаа.
Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр аймаг, нийслэлд барьсан 929 орон сууцыг зах зээлийн ханшаас хямд үнээр иргэдэд түрээслүүлэхээр болж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 350 айл орон нутагт 579 айл 30-50 метр квадрат хүртэл байрыг түрээслэнэ. Үнийн хувьд өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар шийдэж, нийслэл хотод метр квадрат нь 5500, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тусгажээ.
Түүнчлэн Түрээсийн орон сууцанд амьдрах иргэд эрсдлээс хамгаалсан гурван сарын төлбөрөө байршуулаад, цаашид сар сард нь төлөөд явах боломжтой. 2014 оны судалгаагаар 23 мянга орчим өрх айл орон сууц түрээсэлдэг гэсэн дүн мэдээ гарсан. Тэгэхээр түрээсийн орон сууцны зах зээлд эрэлт их байгаа учир энэ ажлынхаа цар хүрээг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг татан оролцуулах талаар судалж байна гэж салбарын яамнаас мэдээллээ.
Мөн 10 хувийн урьдчилгаагаар орон сууц худалдаалаад эхэлжээ. Монголбанкнаас орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 хувийг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс 10 хувийн урьдчилгаа төлсөн иргэн, барилгын компаниуд, банкууд хоорондоо тохиролцоод ийн шийдэж байгаа юм байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан. Зах зээл дээр ашиглалтад орсон 19 мянга орчим барилга эзнээ хүлээж байна. Мөн энэ онд багтаад 40 мянган айлын орон сууц нэмж ашиглалтад орно. Тиймээс эрэлтээс давсан нийлүүлэлт байгаа цагт урьдчилгаа төлбөр болон зээлийн хүү буурах боломжтой гэж эдийн засагчид үзэж байгаа юм.
| Түрээсийн орон сууцны журам батлагдаж, хэрэгжүүлэхэд бэлэн боллоо | ||
| Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.