Шууд Chart

Туул голын савд хайрга олборлох 60 гаруй тусгай зөвшөөрөл байна 

2016-02-24 19:34:18

Туул гол зарим газраараа тасарч сайр болсон, загас жараахай нь олон тоогоор үхсэн дүр зураг бараг хавар болгон л үзэгдэх болсон. Улаанбаатар хотоор Туул гол урсан өнгөрөхдөө ус нь онц аюултай хэмжээнд хүртлээ бохирддог байна. Гол усыг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт манай улсад хангалттай байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байгаагаас экологи доройтож байгаагийн нэг жишээ нь Туул гол болж байна гэж иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэлж байна.

Туул голыг бохирдуулж байгаа гол шалтгаан нь Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болсон явдал юм. Мөн арьс ширний үйлдвэрүүд химийн хортой усаа био цэвэрлэх байгууламжид шууд нийлүүлдэг. Дээр нь Туулын эрэгт тулгаж маш их барилга орон сууц барьсан. Биокомбинат, Шувуун фабрик орчимд хайрга, дайрганы ашиглалтын лиценз Туул гол дотор өгчихсөн байгаа зэрэг нь энэ голын хувь заяаг эрсдүүлж байна гэж "Хатан Туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар хэлж байна.

Уг нь ингэж дураараа авирлахыг таслан зогсоох хууль эрх зүйн орчин хангалттай байгаа ч хэрэгжүүлэх шатандаа дутмаг байгаа гэдгийг тэд хэллээ. Харин холбогдох төрийн байгууллагын зүгээс хуулиа хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж тайлбарлалаа. Төрийн байгууллага, олон нийтийн байгууллагатайгаа хамтраад Туул голын эрэг дагуу хяналт шалгалтыг бодитоор хийж, илэрсэн зөрчлийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч, хэвлэл мэдээллээр ил тод зарлах ёстой байтал харин ч эсрэгээрээ тэс өөр, өөр мэдээллийг өгч байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туул голын савд хайрга олборлох 60 гаруй тусгай зөвшөөрөл байна   
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй