Увс аймагт өнгөрөгч долоодугаар сараас хойш бороо ороогүйн улмаас өвөлжилт хүндэрч, малчид малаа тэжээж чадахгүй нөхцөл байдалтай болжээ.
Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын нутгаар цасны зузаан тэгш энгийн газартаа 4О-5О см, гуу жалга хунгарласан газартаа 1 метр гарантай байна. Мал бэлчээрт гарах ямар ч боломжгүй байгаа учраас 11 дүгээр сараас малчид малаа тэжээж эхэлсэн ажээ. Одоо нутгийн малчид өвс, тэжээлийн нөөцний хомсдолд орж байгаа учир яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг орон нутгийнхан ярьж байна.
Дашрамд дурдахад, Увс аймгийн хэмжээнд нийтдээ ЗО гаруй мянган мал хорогдсоноос хорогдлын дийлэнхийг Малчин, Наранбулаг сумд эзэлж байгаа юм.
Энэ тухай дэлгэрэнгүйг манай уран бүтээлчдийн Увс аймгийн Наранбулаг, Малчин сумаас бэлтгэсэн “Цасан далайн мөсөн хаялга" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
| Увс аймагт өвөлжилт хүндэрчээ | ||
| Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.