Шууд Chart

Цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдох бэрхшээлтэй бүх асуудлыг мэргэжлийн байгууллага хариуцна

2016-02-25 15:25:42

- Иргэд өнөөдөр цахилгаан түгээх сүлжээнд шинээр яаж холбогдож байгаа вэ?

- Иргэд шинээр холбогдох хүсэлтээ гаргаж, техникийн нөхцөл авна. Дараа нь шугам дэд станцаа хэрхэн бариулах талаар хүнээс бага ч болов зөвлөгөө авахын тулд ах дүү, амраг садан, анд найз нөхөд, дээр үед хальт таньдаг байсан хүн гээд л “цахилгаан” гэдэг үгтэй өчүүхэн ч хамаагүй холбоотой хүний эрэлд гарна. Тэгээд мэргэжлийн түвшинд ажил гүйцэтгэдэг эрх бүхий компаниудыг олж зураг төсвөө гаргуулж, стандартын шаардлагад нийцсэн цахилгаан тоноглолуудыг худалдан аваад угсралтын ажлаа хийлгүүлнэ. Дууссаных нь дараа мэргэжлийн комисст хүлээлгэж өгөх, сүлжээнд залгах зөвшөөрөл авах, хүчдэлд залгуулах гэх мэт өөрийн огт мэдэхгүй ажлуудыг аргагүйн эрхэнд хийнэ.

Эдгээр ажлыг эхлүүлэхээс өмнө гарч болох хамгийн том хүндрэл бол цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдох боломж бий эсэх юм. Учир нь Улаанбаатар хотын цахилгаан сүлжээн дэх нийтийн эзэмшлийн шугам тоноглол нийт сүлжээнийхээ 40 хувьд ч хүрэхээргүй бага учир иргэд сүлжээнд чөлөөтэй холбогдох боломж хомсдсон. Тэгэхээр өөрт хамгийн ойр байрлаж байгаа хувийн шугам трансформаторын эзнээс гуйж, зөвшөөрөл авах шаардлага тулгарна. Тэр эзэн нь сайн хүн таарвал залгагдана, таагүй хүн таарвал залгагдаж чадахгүй эсвэл их мөнгөөр зөвшөөрүүлнэ.   

- Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- Төрөөс баримталж буй улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах бодлогын хүрээнд шинэ холболтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос “Холболтын төлбөрийн хэмжээг тогтоох аргачлал”-ыг 2015 онд хянаж, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр шийдвэрлэсэн.

- Шинээр холбогдох иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

- “Холболтын төлбөрийн хэмжээг тогтоох аргачлал” нь цахилгаан түгээх сүлжээнд зөвхөн шинэ холболт хийх ажиллагаанд хамаарна. Аргачлал нэвтэрснээр иргэд дараах үр дүнг хүртэнэ.

  • Цахилгаан түгээх сүлжээ сүлжээнд “Хувийн шугам”-ын эзлэх тоо багасаж, иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаанд шинээр эрх тэгш холбогдох боломж бүрдэнэ.
  • Шинээр холбогдохын тулд хийх шаардлагатай олон төрлийн мэдлэг, мэргэжил шаардсан ажлуудыг түгээх сүлжээнд холболт хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага хариуцна. Өөрөөр хэлбэл иргэд ганцхан газартай л харьцана.
  • Шугам трансформатор шинээр барихад гарах иргэдийн зардал багасна.
  • Хэрэглэгчдийн цахилгаан хангамжид сөргөөр нөлөөлж, тасралт саатал ихсэхэд хүргэдэг хувийн шугамын чанар, стандарт сайжирна. 
Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдох бэрхшээлтэй бүх асуудлыг мэргэжлийн байгууллага хариуцна  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2016-02-25 20:46
Өнөөдрөөс ийм болчихгүй бол наадахь чинь өчигдрийг хүртэл үлгэр байсан даа

Бидэнтэй нэгдээрэй