“Биржийн үйл ажиллагааг олон улсын туршлагаар хөгжүүлж байж санхүүгийн зах зээлд дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ” гэж салбарынхан харж байна. Тиймээс "Биржүүдийн нэгдсэн төв" байгуулж, хөрөнгө оруулагчдыг татах бодлого баримтлахаар төлөвлөжээ. Энэ асуудлаар өнөөдөр салбарынхан хэлэлцүүлэг хийлээ.
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн бирж сэргэж эхэлсэн. Өнгөрсөн онд "Үнэт цаасны бирж" нээлтээ хийж, удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдээд байна. Мөн "Эрдэс баялгийн бирж" байгуулах тухай асуудал хэлэлцүүлгийн шатанд явж байгаа юм.
Дотоодын биржүүд нэгдэн ажилласнаар гадны зах зээлд гарах боломж илүү нээгдэж байгааг ч албаныхан онцолж байна. Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсантай холбогдуулан Санхүүгийн зах зээлийг 2025 хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулаад байна. Энэ хүрээнд биржийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг шат дараатай явуулахаар төлөвлөөд байгаа юм.
"Биржүүдийн нэгдсэн төв" байгуулж, хөрөнгө оруулалт татна | ||
Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.