Шууд Chart

Архангайн хөдөлмөрийн хэлтэс иргэдийнхээ төслийг хүлээн авч байна

2016-02-27 15:13:52

Архангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийнхээ нээлтийг хийж, иргэддээ мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн баталснаар дээрх аймагт долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжих юм. Үүнд хамрагдах хүсэлтэй иргэн ман олон байдаг ч тухайн шаардлага, банкны шалгуурт тэнцэхгүйгээс үүдэн хувийн бизнесээ өргөжүүлэх боломж нь хумигддаг. Тэгвэл дээрх төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэх, иргэд орлоготой болох, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих суурь тавигдах юм. Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “2016 онд ажлын байрыг нэмэгдүүлэх тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй жил болгон зарласантай уялдаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн тэгш боломж олгох улмаар төсөл хөтөлбөрт хүртээмжтэй хамруулах бодлогыг орон нутгаас баримталж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд иргэдийг түр болоод байнгын ажилтай болгосон тоогоороо манай аймгийн хөдөлмөрийн хэлтэс улсдаа эхний гурван байрыг тогтмол эзэлж байсан” гэв.

Түүнчлэн тус аймагт хэрэгжих үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг аймгийн хөдөлмөрийн хэлтэст энэ сарын 24-өөс эхэлж хүлээн авсан бөгөөд ирэх гуравдугаар сарын 16-нд дуусгавар болгох гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангайн хөдөлмөрийн хэлтэс иргэдийнхээ төслийг хүлээн авч байна  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй