Шууд Chart

Сайнцагаан сумын төлчин эмэгтэйчүүд чууллаа

2016-02-27 16:02:42

Хаврын улирал эхэлж, төлийн дуу цангинаж эхэлсэн энэ үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын төлчин 170 гаруй эмэгтэй гуравдугаар зөвлөгөөнөө зохион байгууллаа. Үүнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн сурвалжлагч ирүүлсэн юм. Тэд шинээр гарсан хууль тогтоомж болон нийгмийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар албаныхнаас мэдээлэл сонсов. Мөн малчдын газар өмчлөл, малчны зээл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, малчдын эрүүл мэнд цаашид анхаарах асуудал, сум хөгжүүлэх сангийн зээлийн тухай мэдээлэл зэргээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр  мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа малчдыг шагнахаас гадна “Алтан төл”-ийн эзнийг тодруулсан юм.

Алтан ботгоны эзнээр Наранбагийн малчин Ж.Пүрэвдорж

Алтан унаганы эзнээр Тэвш багийн малчин Ц.Шатар

Алтан тугалын эзнээр  Тэвш багийн малчин Д.Санжаа

Алтан хурганы эзнээр Тэвш багийн малчин Ү.Чимэд –Очир

Алтан ишигний эзнээр Үйзэн багийн малчин С.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сайнцагаан сумын төлчин эмэгтэйчүүд чууллаа   
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй