Шууд Chart

Архивын ерөнхий газар маргаашнаас ажиллана

2016-02-29 14:17:47

Архивын ерөнхий газар маргаашнаас ажиллаж эхэлнэ. Тус газар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд шинэ байранд нүүж очсон юм. Өмнө нь Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан. Харин маргаашнаас эхлэн архивын стандарт нийцсэн шинэ цогцолбороос үйлчилгээгээ хүргэх юм байна.

Үндэсний төв архив л гэхэд өдөрт 50-100 орчим иргэн, жилд дунджаар 30 мянга хүртэлх хүнд архивын лавлагаа олгодог. Ингэхдээ хүн амын тооллого, цалин, ажилласан жилийн тодорхойлолтын лавлагаагаар үйлчилдэг байна. Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг энэ сарын 29 хүртэл олгохгүй гэж өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдсэн. Харин нүүн шилжих ажиллагаа дууссан тул бүхий л  төрлийн лавлагаа мэдээллийг ийнхүү маргаашнаас олгож эхлэхээр болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архивын ерөнхий газар маргаашнаас ажиллана  
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй