Шууд Chart

“Чинагийн Галсан сан”-аас Баян-Өлгий аймгийн малчдад тусаллаа

2016-03-01 14:39:19

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өнгөрсөн онд зуншлага сайхан байсан. Хур бороо элбэг, өвсний гарц сайн байсан учир өвөлдөө хэдий цастай ч мал тарга хүчээ алдалгүй хаврыг угтаж байна гэж орон нутгийнхан ярьж байна. Гэвч Алтай нутгийн хавар хахирган учир цаг хүндрэхээс өмнө малчиддаа тусалж "Чинагийн Галсан сан"-гаас өвс, тэжээл хүргэж өглөө.

Монгол орны хамгийн баруун захын сум, газар нутгийнх нь ихэнх хэсгийг уулархаг газар эзэлдэг Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өвөлдөө хүйтэрч, цас их оржээ. Сүүлийн гурван сарын турш  малаа хашаанаас нь гаргаагүй, өвс, тэжээл өгч маллаж байсан байна. Харин саяын хэд хоногоос л дулаарч малаа бэлчээртээ гаргаж байна гэж нутгийн малчид ярьж байлаа. Баян-Өлгий аймгийн хэмжээнд Цэнгэл, Улаанхус, Баяннуур, Цагааннуур, Толбо, Сагсай сумд зудын байдалтай байна.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум хүн амын тоогоороо улсдаа гуравдугаарт ордог томоохон сум. Гэвч уулархаг энэ бүсэд өвс ургамлын гарц тааруу учраас цас их орсон тохиолдолд мал бэлчээргүй болох аюултай. Нийгмийн хариуцлагаа хүлээж малчиддаа туслах аян өрнүүлж байгаа "Чинагийн Галсан сан"-д баярлаж талархсанаа нутгийн иргэд илэрхийлж байлаа. Хэдэн малаа зудад нэрвэгдүүлэхгүйн тулд малчид малчны болон тэтгэврийн зээл, мөн сум орон нутгийн хадгаламж зээлийн хоршоодоос зээл авсаар энэ өвлийг өнгөрөөж байна. Одоо нэмж зээл авах ямар ч боломжгүй хэмээн малчид ярьж байлаа.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Чинагийн Галсан сан”-аас Баян-Өлгий аймгийн малчдад тусаллаа   
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй