Шууд Chart

Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэв

2016-03-01 15:32:50

Хятад, Өмнөд Солонгосын тусгай  элч төлөөлөгчид Умард Солонгосын эсрэг авсан  хориг арга хэмжээг чангатгах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой зургаан талт яриа хэлэлцээнд Хятадыг төлөөлөн  оролцогч У Давэй болон Өмнөд Солонгосын хойг дахь энх тайван  аюулгүй байдлын  асуудал хариуцсан элч төлөөлөгч  Хван Чжун Гук нарын Сөүл хотноо болох үеэр  тэд  дээрх байр сууриа илэрхийлсэн байна.

Ийнхүү улс  орнууд цөмийн  болон пуужингийн туршилтыг олон улсын  хамтын нийгэмлэгийн тогтоолуудыг зөрчин байж  хийсэн Умардын эсрэг хамтран зогсохоо илэрхийлцгээж байна. Гэвч Умард Солонгосын эрх баригчид дарамт шахалт үзүүлэхээр нэг  арга  сэдсэнээ  өчигдөр дэлгэлээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд баривчилсан АНУ-ын Виржини мужийн их сургуулийн оюутан Отто Фредерик Вомбиерээр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд  жуулчдын  багт багтан Умард Солонгост очсон юм байна.

Гэвч нэгдүгээр сарын 1-ний шөнө гадаадын жуулчдад зориулсан "Янгакто" зочид буудал  руу дайран орж ханан дээрх улс төрийн утга, агуулга бүхий зурагт хуудсыг нь хуулж байгаад баригджээ. Гэхдээ тэрээр хэвлэлийн бага хурал дээр Америкийн засаг захиргааны Умардын эсрэг чиглэсэн дайсагнасан бодлогын золиос болсноо мэдэгдэж тэдэнд итгэхгүй байхыг америкчуудаас хүсчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлэв  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй