Шууд Chart

“Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ы ажиллах хууль эрх зүйн орчин бүрдээгүй

2016-03-01 15:43:57

“Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ыг 2003 оноос хойш Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль бэлтгэж байна. Тус боловсон хүчин нь өвчтөний сэтгэл зүй, насны онцлогт тулгуурлан эмийн бус аргаар эмчлэх, иргэдэд сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох үүрэгтэй.

Одоогоор Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгжүүдэд ажиллаж байна. Сүүлд гарсан шинэ мэргэжил учраас хууль эрхзүй, ажлын байрны тодорхойлолт, ажиллах орчин дутагдаж байгааг Баянзүрх дүүргийн 4-р хорооны өрхийн эмнэлгийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан н.Тогооч хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ы ажиллах хууль эрх зүйн орчин бүрдээгүй  
Үзсэн: 3240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2016-03-01 18:18
Энэ мэргэжил өндөр хөгжил бүхий улс орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чухалчилагдаг ойрын 20 жилийн дотор дэлхийд хамгийн хэрэгцээтэй хорин мэргэжлийн нэгэнд ордог юм билээ. Одоогоор бүх шатлалын эмнэлэгийн байгуулагууд болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн хүний нөөцийн стандартад эрүүл мэндийн нийгмийн ажилтан ажиллуулахаар заагдсан болов ч ЭМЯ-ны ихэнх түшмэдүүд өөрсдөө уг мэргэжилийн ач холбогдолын талаар "А" - үгүй учраас хэрэгжүүлдэггүй нөгөө талаар мөн л өнөө домогт төсөв мөнгөны гачигдал гэгчээс шалтгаалан стандартын дагуу уг мэргэжилтнүүдийг 2, 3-р шатлалын эмнэлгүүдэд ажиллулахгүй байгаа юм.

Бидэнтэй нэгдээрэй