Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 95.5 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж, 40 гаруй хувь нь байнгын интернэт ашиглаж байна. Фэйсбүүк буюу нүүр номд нэг цаг тутамд 10 сая зураг оруулж, өдөрт гурван тэрбум орчим сэтгэгдэл үлдээж байна. “Youtube”-ийг сард 800 сая хүн хэрэглэж байгаа бол нэг минутын дотор 204 сая мэйл, 280 мянган жиргээ дэлхий дахинд тарж, амазон сайтаар дамжуулан 283 мянган америк долларын худалдаа эргэлдэж байна. Энэ бол мэдээлэл, өгөгдлүүд асар хурдацтай нэмэгдэж байгааг харуулсан эрдэмтдийн гаргасан статистик тоо юм.
Энэ их мэдээлэл өгөгдлийг технологи ашиглан үнэ цэнэ бүхий мэдээлэл бий болгон боловсруулж, хэрэглээндээ нэвтрүүлж чадсан улс орон өнөөдөр хурдацтай хөгжиж байна. Манайд ч ийм боломж байгааг Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Бат-Эрдэнэ хэллээ.
| Фэйсбүүкт цаг тутам 10 сая зураг нийтлэгддэг | ||
| Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.