Шууд Chart

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг 20 хоногоор хойшлууллаа

2016-03-01 16:23:04

Түрээсийн орон сууц хөтөлбөр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан. Гэвч Төрийн орон сууцны корпораци хэрэгжүүлэх журмаа тодорхой болгоогүй учир дахин 20 хоногоор хойшлуулахаар болсон байна. Тодруулбал, Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг гуравдугаар сарын 15-наас эхлэн  ажлын 5 хоногийн хугацаанд бүртгэхээр болжээ.

Өнгөрсөн 7 хоногт Барилга, хот байгуулалтын яамнаас Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн журмыг танилцуулахдаа гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэж мэдээлсэн. Тиймээс өглөөний 10 цагийн орчим Төрийн орон сууцны корпорацийн гадна түрээсийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн урт цуваа үүссэн байлаа. Найман хувийн ипотекийн зээлийн урьдчилгаагаа төлж чадахгүй залуу гэр бүл, өндөр настан, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эх, байгалийн гамшигт өртсөн айл өрх гээд олон хүний хувьд хүлээлт үүсгэсэн сэдэв нь Түрээсийн орон сууц хөтөлбөр болоод байна.

Түрээслэх хүсэлтэй иргэдийн тоо 2014 онд хийсэн судалгаагаар 23  мянга орчим байна. Гэвч 2016 оны хувьд 30-50 метр квадрат 929 орон сууцыг нийслэл болон орон нутагт түрээслэхээр болсон. Эрэлт, нийлүүлэлтийн харьцаа хангалтгүй байгаа учраас бүртгүүлсэн иргэдийн дунд сугалаа явуулахаар болжээ.

Үнийн хувьд өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй байхаар шийдэж, нийслэл хотод метр квадрат нь 5500, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тусгасан. Түрээсийн гэрээ хийсэн иргэн тухайн байранд 5 жил хүртэл хугацаагаар амьдраад дараагийн айлдаа шилжүүлэх журамтай. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрөө гүйцээгээд өөрийн болгох боломжгүй.

Ийнхүү Түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 20 хоногоор сунах болсон гол шалтгаан нь орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаатай холбоотой. Мөн хөтөлбөрийг гардан гүйцэтгэх ТОСК-ийн хэрэгжүүлэх журмыг эцэслээгүй байгаатай холбоотой гэсэн тайлбарыг өглөө. Гэхдээ цаг хугацаа алдалгүй гуравдугаар сарын 15-наас бүртгэл эхэлнэ гэж албан ёсоор мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг 20 хоногоор хойшлууллаа  
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.98.xxx [180.149.98.xxx] 2016-03-02 18:46
ядарсан ард иргэдээ дэндүү хуурах юм аа
180.149.98.xxx [180.149.98.xxx] 2016-03-02 18:46
Энэ Баянсэлэнгэ сайд яах гэж худлаа хэлсэн юм бэ 3/1-ээс гэж бараг л 4/1 ээс хүмүүс байрандаа орчихно л гээд байсан даг
180.149.98.xxx [180.149.98.xxx] 2016-03-02 18:45
Сугалаа нь яг үнэн зөв явагдах хэсэг нь эргэлзээтэй байгаа учир олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр шууд сугалаагаа явуулах хэрэгтэй ш дээ. Эрэлт нь их байгааг мэдсээр байж УБХ 300 гаруй байхдаа яахав дээ хэдэн мянган хүн л материал бүрдүүлж байна шүү дээ
180.149.98.xxx [180.149.98.xxx] 2016-03-02 18:43
3 дугаар сарын 1-ээс гэсэн хэр нь яагаад бүтэн 15 хоногоор хйошилдог юм бэ ТОСК арай л дэндүү хариуцлагагүй байгаа юм бишүү. Тэгээд түрээслэнгээ өөрийн өмч болгож авна гэж БХБЯ-наас Баянсэлэнгэ мэдэгдсэн гэвч одоо ТОСК зөвхөн түрээслэх гэрээ хийнэ гэж байх юм. Энэ сэдвээр лавшруулаад сайн мэдээлэл бэлтгээд өгч болох уу? залуу гэр бүл гэчихээд яагаад заавал 2016 оны 01 сарын 01 ээс өмнө гэрлэлтээ батлуулсан байх ёстой юм бэ? тэгээд өрхийн орлого 1300000 мянгаас дээш байх ёстой гэдэг нь үнэн үү эргэлзээтэй зүйл маш их байгаа учир энэ сэтгүүлч сайн мэдээлэл цуглуулбал хэрэгтэй байна
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-03-02 09:50
ARAI DENDUU UMA.MONGOLIIN ARD TUMNIIG YAJ YADUU BAILGAH BE GESEN BODLOGO L YAVAGDAH UM.ARD TUMNEE YADYY BAILGAH NI HEND ASHIGTAI BE, HUMEESE JOOHON CH GESEN BODOOCHE.ZOVHON ONOODROO HARJ AMIDRAHAA BOLIE.TA 5 JIL TUREESE TOLOOD DARAAGIIN BAIRAA AVCH CHADHUU.SAR BOLGON 250000-280000 TOG,TEGEED BUSAD ZARDALUUD GEH MET
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-03-01 23:44
Yu bvrdvvlh we.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-01 19:43
1996 онд гурван өрөө байр 5 сая төг орчим үнэтэй байсан байх. 2006 онд 22 сая болсон. 2016 онд 70 сая болгосон. Харин түрээсийн үнэ хэдээс хэд болсон юм бол?
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2016-03-01 18:04
ҮҮНЭЭС БИТГТИЙ АВ.АВСАН НЬ ХОХИРНО ШҮҮ.ТӨР ЗАСАГ УДАХГҮЙ СОЛИГДОНО.мИНИЙ ҮГЭНД ОРООГҮЙГЭЭСЭЭ БОЛООД СҮҮЛД НЬ АМАА БАРИВ ДАА.1 ЧХҮН АВАХХГҮЙ БОЛ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ БАЙРНЫ ҮНЭ НАМС УНАЖ,ТА БИДНЭЭС ХЯМДХАН АВЧААЧ ГЭЖ ГУЙХ БОЛНО.
103.48.116.xxx [103.48.116.xxx] 2016-03-01 17:32
битгий ядарсан хүмүүсийн нэр бариач дээ
103.48.116.xxx [103.48.116.xxx] 2016-03-01 17:28
Барилгын компаниуд улсаар ажлаа хийлгээд байна ш дээ . 5 жилийн дараа компани байраа буцаагаад ахин өөр иргэнд түрээслэнэ гэнэ та нар орон сууц хөлслүүлэх ажлаа өөрсдөө хийгээч дээ
103.48.116.xxx [103.48.116.xxx] 2016-03-01 17:24
энэ арай дэндэж байна аа төр засаг гэж юм байна уу Орон сууц хөлслүүлэх, түрээслэх гэсэн 2 нэр томъёогоо ч гэсэн эргэж харж үзээч ээ иргэний хуулинд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулаач дээ хэлэх ч зүйл алга даа бурхан минь энэ ард түмнээ яаж амьжиргааг нь дээшлүүлэх ээ бодохгүй шулах л аргаа хайгаад байх юм
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2016-03-01 17:04
sugalaa nertei tsaaguuraa uursiin hvmvvsee oruulah gj bgan bn l daa
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2016-03-01 16:52
Барилгын компаниуд газрын албаны авилгач түшмэлүүдтэй нийлж УБ хотыг хот биш, там болгож дуусгасан. Тэдний замбараагүй барьсан, зарагдахгүй байгаа байрнуудыг ТОСК борлуулж өгөхөөр болж байгаа юм биш үү??? Одоо бүүр Төр засаг нь хүртэл энэ барилгын компаниуд гэж балиар юмнуудын мафи-д хутгалдаж эхэллээ...
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-03-01 16:50
Хүүхдийн цэцэрлэг ч сугалаа, түрээсийн байр ч сугалаа. Хоншоортой нь орох юм биз дээ.

Бидэнтэй нэгдээрэй