Шууд Chart

Монгол эрдэмтэд био нүүрс үйлдвэрлэж байна

2016-03-01 16:35:48

ХААИС-ийн эрдэмтэд ач холбогдлоороо маш өндрөөр үнэлэгдэж байгаа био нүүрсийг үйлдвэрлэж байна. Байгаль орчинд түгээмэл байдаг аргал, мод, ургамлын хаягдал, сүрэл зэргийг тусгай технологиор шатаан био нүүрс гарган авч эхэлжээ.

Био нүүрсийг хөрсөнд холиход хөрсний бүтэц, үржил шим, ус тогтоох чадварыг сайжруулан ямар ч ургамлын ургалтыг дэмждэг учраас газар тариалангийн салбарт, цөлжилтийн эсрэг хөтөлбөрүүд, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, мөн хөрсийг нөхөн сэргээхэд юугаар ч орлошгүй бордоо болдог учраас уул уурхайн салбарт ашиглаж байна. Мөн био нүүрсээр шахмал түлш хийж буй юм. Эсвэл өндөр технологи ашиглан эрчим хүч гарган авч болно. Ус болон агаар цэвэршүүлэхэд ашиглах, мал, амьтныг эрүүлжүүлэх зориулалттай хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн, гэдэс дотор цэвэрлэх, хордлого тайлах үйлчилгээтэйгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглана гээд био нүүрсний хэрэглээ маш их болжээ.

Өнөөдрийн байдлаар био нүүрсийг малчид ч бэлтгэн нийлүүлж байна. Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган, Архангай аймгийн малчид ХААИС-ийн дэргэд байгуулагдсан "Бионүүрс" эрдэм шинжилгээний лабораторит нэг тонныг нь 200-300 мянган төгрөгөөр өгч байна. Гэрийн аргаар био нүүрс гарган амьдрал ахуйгаа сайжруулах хүсэлтэй иргэд ч ХААИС-д хандан сургалтад хамрагдаад эхэлжээ.

Сүүлийн үед био нүүрсийг уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтдээ зориулан ашиглаж байна. ХААИС-ийн дэргэдэх "Био нүүрс" төв нь Оюутолгой компанид бүтээгдэхүүнээ нийлүүлж буй юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол эрдэмтэд био нүүрс үйлдвэрлэж байна  
Үзсэн: 3299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-03-02 12:09
ene hvmvvs zvgeer vv bordoo yarij baihad gal tuleh nuures yariad
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2016-03-01 22:13
Энэ чинь Таван толгойгоос гаргаж талын нь авдаг, танилаа татаад тав гурваар нь ууталдаг, Алтан хуяг Гансүхээ муридаг, Ардчилагчид зарж иддэг ард түмний өмч болсон, алтнаас үнэтэй нүүрс биш ээ. Битүү шатааж, билгийн хүчийг нь тааруулдаг, хаягдалыг алт болгож, хангайд бол өвөл, говьд бол зун хэрэглэдэг, ус шингээдэг, ургамал тэтгэдэг, уусан ч өвчин эмчилдэг, учиртай нэгэн бодис байгаа юм аа. Жаахан юм уншиж, учоыг олчихоод коммет бичээрэй. Нусгай жаалаа...202.72.245..., 202.131.252..., ХА ха ХЭ хЭ.
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-03-01 21:15
1tn=200.000-300..000 myanga sain bodooch ene neg heseg maluud
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-03-01 21:14
yamar maluud ni avch chadah bolood demjsen yum bicheed bnaa,ali manguu boltsiin muu
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-03-01 21:12
yu genee 1 tn 200-300.000 myanga yum bol hen avch chadah yum be? hoshnogoo ,nuurs hutulburuur 1tn=80.000 -r zaraad ter said ni shorond orchood bhad ,200.000-300.000-r bol shuud buuduulah yum bish uu
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-03-01 18:52
дарга нар өмнөөс нь ичиж үхмээр надад юу оногдох вэ гээд гадаадын хөрөнгө оруулалтыг унагадаг эсвэл ард түмний эсрэг юм болгодог
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-03-01 18:30
Нүүрс хийчихсэн бол таван толгойгоо хаагаачдээ
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-03-01 17:25
АН-ынхан яг дэмжиж харагдаач
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-03-01 17:18
Төр засгаас нээлт шинэ бүтээгдэхүүнийг эрчимтэй дэмжих хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй