Шүүх иргэдэд хаалттай байж, тэдний хувь заяаг шийдэх бус харин ч хаалгаа нээх учиртай. Ямар хэргийг хэн гэгч шүүх үнэн зөв шүүсэн бэ гэдгийг иргэд цахим мэдээллээс хардаг, шүүх хуралдаанд оролцож, шаардлагатай тохиолдолд цахим шүүх хуралд оролцох болсон нь шүүхийн шинэтгэлийн нэг ололт. Шүүгчдэд нөлөөлөх, эдийн засгийн хараат байдлаас гаргах гол хөшүүргийг шүүхийн багц хуульд тусгажээ. Дагнасан шүүхүүдийг байгуулж, шүүгчдийн орон тоог нэмсэн нь орон нутагт ч хэргийг цаг алдахгүй үнэн зөв шүүх боломж бүрдсэн байна.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн бус журмаар хэрэг маргааныг шийдэх Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг нэвтрүүлсэн. Баянхонгор аймаг эвлэрүүлэн зуучилсан хэргийн тоогоор тэргүүлсэн аймгийн нэгд оржээ.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай багц хуулиуд батлагдсан. Энэ бол Монгол Улсын шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэ орчинг бий болгосон байна. Гурав дахь засаглал гэдэг шүүх эрх мэдэл хэрхэн шинэчлэгдэж, олон нийтэд үйлчилж ажиллах талаар орон нутгийнханд мэдээлэл чиглэл өгсөн. Мөн орон нутгийн иргэдтэй уулзаж шүүхийн шинэтгэлээр ШЕЗ-өөс мэдээлэл өгсөн юм.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэсэн байна. 2015 оны судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 81.4 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн хариулт өгсөн нь 4 жилийн өмнөхөөс сэргэсэн үзүүлэлт болжээ. Энэ бол шүүхийн шинэтгэлийн 10 ололтын үр дүн гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.
| Шүүхийн ерөнхий зөвлөл Баянхонгор аймагт ажиллалаа | ||
| Үзсэн: 427 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.