"Гэр бүлийн үнэ цэнэ-Хөгжил шинэчлэл" үндэсний чуулган ирэх сарын 13-14-ний өдөр Улаанбаатар хотноо болно. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд орон нутаг болон үндэсний хэмжээнд 50 гаруй уулзалт зөвлөгөөн, 8 удаагийн чуулганыг зохион байгуулсан байна. Хүн амын бүлгүүдээр зохион байгуулсан дээрх ажлуудыг үндэслэн үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулах болжээ. Чуулганы оролцогчид "Гэр бүл-Төрийн үүрэг оролцоо", "Гэр бүл-Төрийн бус байгууллагын оролцоо", "Гэр бүл-Ахмадын үүрэг оролцоо", "Гэр бүл-Залуучуудын үүрэг оролцоо", "Гэр бүл-Хүүхдийн үүрэг оролцоо" гэсэн таван бүлэгт хуваагдан ажиллана. Чуулганы нэг онцлог нь гэр бүлийн гишүүд хамтдаа ирж хувь хүний тэр дундаа өнөөгийн нийгэм дэх гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдэлд хүрэх гарцыг тодорхойлж, төр засгийн бодлогод тусгах явдал юм. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй ээлжит уулзалт хэлэлцүүлгүүд нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-наас бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжилж байгаа юм.
Гэр бүлийн үнэ цэнэ үндэсний чуулган болно | ||
Үзсэн: 1775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.