Шууд Chart

Дорноговь аймгийн 300 гаруй өрх отроор малаа төллүүлнэ

2016-03-02 11:40:47

Дорноговь аймгийн 300 гаруй малчин өрх оторт гарчээ. Хоёрдугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд 4000 орчим малчин өрхийн 1 сая 800 гаруй толгой мал хаваржиж байна. Хэнтий аймгийн Дархан, Галшар, Говьсүмбэр аймгийн Баянтал, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Баянхутаг зэрэг суманд 109 өрхийн 124 мянган толгой мал, өөрийн аймагт 204 өрхийн 170 мянган толгой мал отор хийж байгаа юм. 

Нийт эх малын 0.1 хувь нь төллөөд байна. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс гаргасан 2016 оны нэгдүгээр сарын мэдээгээр энэ хавар төллөх эх малын 0.1 хувь буюу 1677 толгой мал төллөжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорноговь аймгийн 300 гаруй өрх отроор малаа төллүүлнэ  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй