Шууд Chart

Ажилтай орлоготой Монгол хүн” чуулган боллоо

2013-09-27 13:26:38

“Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Замын ажилд гаднаас ажиллах хүч авч байгаа. Харин барилгын салбарт гадаад улс орноос ажиллах хүч олноор авдаг байсныг Шинэчлэлийн Засгийн газар зогсоосон. Монгол залуус маань гаднынхнаас дутахааргүй ажиллаж чадаж байгаа” гэдгийг онцоллоо. Түүнчлэн сумын хөгжлийн сангийн мөнгө 50 төгрөг сая байсныг Шинэчлэлийн Засгийн газар 150 сая болгосон. Ер нь хөдөлмөр эрхлэе гэсэн хүмүүст бид боломж олгож байгаа гэлээ.
 Хөдөлмөрийн яам гарааны жилийнхээ ажлыг дүгнэж, ирэх гурван жилд хийх ажлаа тодорхойлж байгаа нь зөв гэдгийг Ерөнхий сайд хэлээд ажлаа улам эрчимжүүлэхийг чуулганыг зохион байгуулсан Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхноос хүслээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ажилтай орлоготой Монгол хүн” чуулган боллоо  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй