![](/uploads/201309/news/thumb/2518cbeee1c8ac456132ba3fbd0fcfd1_x3.gif)
Долоо хоног тутам сэтгүүлчдэд мэдээлэл өгч, цаг үеийн асуултуудад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт боллоо.
Уулзалтаар Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг тухайгаа 2013 оны календарьчилсан төлөвлөгөөн дээр тайлбарлалаа. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газар Хөдлөх хөрөнгө, эрхийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Орон сууцны зээлийн хүү буурч найман хувь болсон боловч бусад зээлийн хүү буурахгүй байна. Бусад зээлийн хүүг бууруулахын тулд иргэн бизнес эрхлэхээр эд хөрөнгөө барьцаанд тавьсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсвэл банк шүүхтэй маргалдахгүйгээр хөрөнгийг борлуулдаг тогтолцоонд шилжинэ. Ингэснээр банкны эрсдэл багасч, иргэнд очих зээлийн хүү буурах боломжтой болно гэлээ. Ийм хуулийн төслийг 10 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
УИХ-д хуулийн төсөл өргөн барина | ||
Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.