Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд бүх мэдээллээ цахим хэлбэрт шилжүүлж, цааснаас татгалзах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хичээлийн хуваарь, сургалтын хөтөлбөрөөс эхлээд сурлагын дүн тавих систем ч цахим болно гэсэн үг. Улсын хэмжээнд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 37 сургууль энэ системийг хэрэглэж эхлээд байна.
Сургалтын цахим удирдлагын e-TVET мэдээллийн нэгдсэн систем дөрвөн үндсэн бүтэцтэй. Үүнд сургалтын алба буюу багш ажилчдын тухай нэгдсэн мэдээлэл, оюутны бүртгэл, хичээлийн сан, салбарын статистик мэдээлэл багтаж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 652 мэргэжлээр элсэгч авч байна. Энэ салбарт 2700 гаруй ажилтан албан хаагч, 20 мянга гаруй оюутан сурагч хөдөлмөрлөж, суралцаж байгаа тухай цахим мэдээллийн санд бүртгэгджээ. Цаашдаа энэ систем дээр суурилан мэдээллийн бааз бий болно гэж тооцож байна.
Багшийн цахим санг ашиглаж багш нар сургалтын хөтөлбөр, тайлан мэдээллээ авч, солилцож болох бол оюутны цахим санд оюутнуудын дүн мэдээ, хичээлийн хуваарь байна. Эндээс мөн ажил олгогчид ажлын байрандаа тохирох төгсөгчдийг хайж, холбоо тогтоох боломж нээлттэй юм байна.
| МСҮТ-үүд цахим боловсролын системд шилжиж байна | ||
| Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.