Шууд Chart

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа

2016-03-02 18:48:04

Эрүүгийн нөхцөл байдал хүндхэн аймгийн тоонд Баянхонгор ордог байна. Гэмт хэргийн гаралт өндөр, анхан шатны шүүхээр шийдэгдсэн Эрүүгийн хэргийн 70 гаруй хувь нь давж заалддаг аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй ажлын хэсгийнхэн аймгийн иргэдтэй уулзсан байна.

Баянхонгор аймаг 84 мянган хүн амтай. Эрүүгийн гэмт хэргийн анхан шатны шүүх нь хамгийн ачаалалтай ажилладаг. Тус аймагт гэмт хэргийн тоо өссөн. Шүүх, цагдаа, прокурорын байгууллагын ажлын уялдаа, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатайг иргэд уулзалтын үеэр хэлж байлаа.

Шүүхийн шинэчлэлийн үеэр олон нийтэд чиглэсэн ямар эерэг өөрчлөлт гарсан. Цаашид шүүх засаглалыг илүү хариуцлагатай, чадварлаг багаар бүрдүүлэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Мөн тэдний сонирхсон асуултад хариу өгсөн. Шүүх өнөөдөр иргэдийн өмнө нээлттэй болж ирлээ. Харин цагдаа, прокурор хүчний байгууллагууд бүгд захирамжилдаг бус, иргэдэд үйлчилдэг. Хууль хэрэглэж тэдний өмнөөс шийдвэр гаргадаг байгууллагын хувьд бүгд нээлттэй, цахим болох ёстойг ч иргэд уулзалтын үеэр хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа   
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй