Шууд Chart

Нийгмийн ажилтнуудын ажил, үйлчилгээ хүрэлцэхгүй байна

2016-03-02 19:06:46

Манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Хаалттай хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад чухал үүрэгтэй хүмүүс нь хорооны нийгмийн ажилтнууд.

Тиймээс Хууль сахиулахын их сургууль болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Гэр бүл хүүхэд хамгааллын эрх зүйн орчин" сэдэвт сургалтыг нийслэлийн бүх хорооны нийгмийн ажилтнуудын  дунд зохион байгууллаа.

Тухайлбал, Налайх хотын гуравдугаар хороо 2000 орчим өрхтэй. 5000 гаруй оршин суугчтай. Ганцхан нийгмийн ажилтантай. Тэрбээр айл нэг бүрээр ороод амьдрал ахуйг нь судлаад явах боломж байдаггүй ч хэсгийн ахлагч нар болон хамтарсан багаар дамжуулаад хүчирхийлэл үйлдэгдэж байгаа гэр бүлүүдтэй тулж ажиллах, эрсдэл өндөртэй айл өрхүүдийг хяналтандаа авах зэргээр ажиллаж байна.

Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа айл өрхүүдээр явж эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зөвлөн хамгаалах тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг өөрөө эрсдэл дагуулсан ажил. Түүнчлэн хороо бүрт түр хамгаалах байр байхгүйгээс хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг ажлын цаг дуустал дэргэдээ байлгаад цааш нь хэрхэхээ мэддэггүй. Нийгмийн ажилтныг яваад орохоор миний хувийн амьдрал чамд хамаагүй гэж хэлээд хөөгөөд гаргачихдаг тохиолдол олон байсан. Тэгвэл Гэр бүлийн тухай болон хүүхэд хамгааллын хуулиудад тэдний хийх ажлыг хуульчилж өгсөн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийг бууруулж хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах ажил зөвхөн нийгмийн ажилтан эсвэл хууль хяналтын байгууллагын ажилтнуудын үүрэг биш. Үүнд хөршүүд, сургуулийн багш, хороо дүүргийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж байж үр дүнд хүрнэ гэдгийг сургалтад оролцогчид онцолж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийгмийн ажилтнуудын ажил, үйлчилгээ хүрэлцэхгүй байна   
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй