![](/uploads/201309/news/thumb/66813e404e063772f7814f96da77e4ac_x3.jpg)
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар энэ сарын 25-26-нд шилжих шөнө СБД-ийн I хорооны иргэн 36 настай эрэгтэй Б цагдаагийн байгууллагад “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намайг хутгаллаа” гэсэн мэдээллийг өгч, гомдол гаргажээ.
Уг хэрэг СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Le Triskell” франц ресторанд гарсан аж. Тиймээс өчигдөр Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас өөрт нь албан ёсоор мэдэгдсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэлээ | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.