Шууд Chart

Булган аймагт хаваржилт хүндэрч эхэллээ

2016-03-04 16:21:19

Булган аймгийн 16 сум, нэг тосгон, 75 багийн 8700 малчин өрхөд урьдчилсан байдлаар 3.2 сая толгой мал хаваржиж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Тэшиг сум цагаан зудтай, долоон сум цагаан зудархуу байна гэж аймгийн байнгын Онцгой комисс дүгнэж байна. 

Цас их орж, нягтарч хөлдсөний улмаас Тэшиг, Сайхан, Баян-Агт, Могод, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант суманд хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихсэж, өвс, тэжээлийн хомсдолд оржээ. Иймээс малын нэмэгдэл тэжээл шаардлагатай байна. Тиймээс аймгийн хэмжээнд “Малчиддаа тусалъя” аян өрнүүлж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчид аянд нэгдэж малчдад тусалжээ. Аян үргэлжилж байна.

Улс, аймгийн нөөцөөс 580.9 тонн өвс, 329 тонн тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгосон. Тусламжийн гурав дахь ээлжийн цуваа сумдад өвс, тэжээл хүргээд байна. Өнөөдрийн байдлаар 9000 мал хорогдоод байна гэж Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Булган аймагт хаваржилт хүндэрч эхэллээ   
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй