“Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Дархан Нутгийн Хөгжлийн хөтөлбөр” санаачлан хуучин Дарханд “Хүүхэд Хөгжлийн Ордон” барихаар төлөвлөж, зураг төсвийг нь 2015 онд хийжээ. Санхүүжилтийн тэн хагасыг нь өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж, үлдсэнийг нь орон нутгийн төсвөөс гаргаж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүссэн байна.
Хүсэлтийн дагуу “Хүүхэд хөгжлийн ордон”-д хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд аймгийн Засаг дарга А.Энхболд, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар арын үсэг зуржээ. Ордон байгуулахад нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Барилгын ажил энэ хавар эхэлж, энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
| Дархан-Уул аймаг “Хүүхэд хөгжлийн ордон”-той болно | ||
| Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.