Шууд Chart

Цэвэрлэх байгууламжийг засварыг ирэх зургаадугаар сард дуусгана

2016-03-05 17:56:24

Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулахад зориулж энэ оны улсын төсөвт 8.1 тэрбум төгрөг тусгажээ. Энэ төсвөөр Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг эхлүүлээд байна.

Ингэж зассаны дараа хотод үнэртдэг эвгүй үнэр 60-70 хувь арилах юм. Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Бат-эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг цэвэрлэх байгууламжийг хэрхэн засварлах, цааши хэрхэх талаар өнгөрөгч оны 11 сараас хойш судалж байна. Одоо хөрөнгийн асуудал ч шийдэгдэж, хийх ажил ч тодорхой болсон учраас засварын ажлыг бүрэн дуусгана ажлын хэсэг мэдээллээ. 

Үүнээс гадна Төв цэвэрлэх байгууламжид 250 метр куб бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барина. Энэ ажил Засгийн газрын Концесийн гэрээгээр гүйцэтгэх ажлын жагсаалтад багтаж одоо гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тодруулах гэж байна. Засгийн газраас засварын ажлыг долоодугаар сарын 15 гэхэд дуусга гэсэн үүрэг чиглэл өгсөн. Харин ажил гүйцэтгэх албаныхан АСЕМ-ын хурлаас өмнө буюу 6 дугаар сарын 10 гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цэвэрлэх байгууламжийг засварыг ирэх зургаадугаар сард дуусгана   
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй