Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хоёр хоногийн дараа дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгрүүлэх гэж байна. Энэ өдрийг угтаж Хүүхэд залуусын хөгжлийн төвөөс “Ачит ээж, манлай эмэгтэй”-г тодруулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Ачит ээж, манлай эмэгтэйг шалгаруулахдаа хийж бүтээсэн ажил, үр хүүхдээ сайн өсгөн хүмүүжүүлсэн зэрэг шалгууруудыг чухалчилсан гэж Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн Х.Сарантуяа хэллээ.
Эрүүл мэнд, боловсрол хөнгөн үйлдвэр гээд салбар бүрийн төлөөлөл есөн эмэгтэй энэхүү эрхэм хүндэтгэлийг хүлээсэн юм. Нийт 100 гаруй бүсгүйчүүдийн мэдээлэл Хүүхэд залуусын хөгжлийн төвд ирснээс Сонгино Хайрхайн дүүргийн иргэн Р.Өлзийбаяр, Баянзүрх дүүргийн иргэн Б.Одонгэрэл, Увс аймгийн иргэн Ц.Ганчимэг, Чингэлтэй дүүргийн иргэн Н.Наранхүү тэргүүтэй есөн эмэгтэйг "Ачит ээж, манлай эмэгтэй" хэмээх алдараар өргөмжилсөн байна.
| Ачит ээж, манлай эмэгтэй”-г тодрууллаа | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.