Шууд Chart

Ховд аймгийн иргэдийн санал хүсэлтээ илэрхийллээ

2016-03-06 10:50:00

Ховд аймаг энэ жил 2.9 сая толгой мал тоолуулсан байна. Зуншлага сайхан байсан учраас өвөлжит гайгүй өнгөрсөн. Гэхдээ хаврын урт өдрүүдэд хэрэндээ л бэлдэцгээж байгаагаа нутаг орны удирдлагууд болон иргэд ярьж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг тойргийнхоо 10 гаруй суманд ажиллахад иргэд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа хэлж, төрийн түшээдээ цаашид анхаарах зүйлийг ч сануулан хэлсэн байна.

Хөдөөгийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал, малын гаралтай түүхий эдийн үнэ буурч байгаа нь малчдад хүндээр тусч байгаа. Түүнчлэн цалин тэтгэвэр нэмэгдэхгүй байгааг иргэд шүүмжилж байлаа. Мөн энэ үеэр баруун бүсийн аймгуудын тог цахилгааны төлбөр бусад аймгийг бодвол өндөр байдаг. Үүнийг улсын хэмжээнд адил болгох талаар анхаарахыг иргэд хүсчээ. 

Ховд аймгийн Дөргөн сумын УЦС хэдийгээр эрчим хүч үйлдвэрлэж, бага өртгөөр цахилгаан нийлүүлэх боломжтой ч ОХУ-аас авч байгаа өндөр үнэтэй цахилгаантай нийлэхээрээ төлбөрийг бага байлгах боломжгүй байдалд хүргэж байгааг иргэд хэлсэн. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ асуудалд анхаарахаа илэрхийлээд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд УЦС барих төслийн нэгж байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ бүтээн байгуулалт ажил хэрэг болвол эрчим хүчний асуудал шийдэгдэх боломж байгааг хэллээ.

Мөн хөдөөгийн иргэд тэтгэвэрийн насыг наашуулах, тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах, оюутны сургалтын төлбөрийг бууруулах, залуу малчдыг дэмжих зэрэг асуудлуудыг хамгийн ихээр санал болгосон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймгийн иргэдийн санал хүсэлтээ илэрхийллээ   
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй