Шууд Chart

Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг мэдэгдэж байна

2016-03-07 16:12:34

Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд гуравдугаар сарын 5-ны өдөр гарсан “1 dead, 3 held in botched gun shop robbery“ гарчигтай мэдээ гарлаа.

Энэ сарын 4-ний өдрийн баасан гарагт Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд Монгол Улсын иргэд байсан гэх ташаа мэдээлэл цацагдсан юм.

Гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь Монгол Улсын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн. Харин уг хэргийг Монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байна.


Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг мэдэгдэж байна  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй