Шууд Chart

Осол гэмтлийн 99 дуудлага иржээ

2013-09-30 09:47:17

2013 оны 9 сарын 29-ний өдрийн 08:00 цагаас 2013 оны 09 сарын 30-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийтдээ 8164 дуудлага иржээ. Үүнээс 101, 105 дугаарт 701 хандалт ирсэн байна.

102 дугаарт 4292 дуудлага ирснээс гэмт хэрэг, зөрчлийн тухай 1435 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 55 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 43, илрээгүй 12 хэргийг шалгаж байна.
 
103 дугаарт 3461 эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээлэл хүлээн авснаас 661 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх - 66, oсол гэмтэл - 99, зөвлөгөө - 358, согтуутай холбоотой – 28, ухаангүй согтуу -6 ирлээ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Осол гэмтлийн 99 дуудлага иржээ  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй