Шууд Chart

Төлбөрөө төлж чадаагүй оюутнууд ажил ихээр хайдаг гэв

2016-03-09 14:41:34

Тодорхоы шалтгааны улмаас сургуулиасаа жил болон түүнээс дээш хугацаагаар чөлөө авсан оюутнууд ажил хайх нь эрс нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт 80 орчим иргэн байнгын ажил хайж Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржид  бүртгүүлжээ. Үүнээс 42 нь чөлөө авсан оюутан байна. Тэдний олонх нь сургалтын төлбөрөө төлөх боломжгүй болсноос ажил хийхээр бүртгүүлсэн байсан гэж МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй ярилаа.

Хөдөлмөрийн биржид долоо хоногт дунджаар 100-150 залуус байнгын болон цагийн ажил хайн бүртгүүлдэг байна. Үүнээс 80 орчим нь цагийн болон байнгын ажилд зуучлуулдаг.  Өнөөдөр тус биржийн сайтад 360 гаруй нээлттэй ажлын байр  байна. Үүнд  худалдаа, үйлчилгээ, сурталчилгаа, цэвэрлэгээ, гэрийн багш зэрэг ажил багтжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төлбөрөө төлж чадаагүй оюутнууд ажил ихээр хайдаг гэв  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй