Шууд Chart

Урт цагааныг нураана

2013-09-30 10:45:49

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн өмчит бүртгэлтэй 630 орчим обьект байдаг бөгөөд энэ жил 86 байгууллагын түрээсийг нэмэх судалгаа хийжээ. Үүнд СТӨ, Урт цагаан, Спортын ордон, Усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг газрууд багтсан байна. Харин 28 орчим барилга, байгууламжийг хувьчлах жагсаалтыг НИТХ-ын чуулганаар оруулахаар судалгаа хийгдэж байна. Нийслэлийн өмчит обьект дунд СТӨ, Уртцагаан гэсэн хоёр том барилга байгууламж байдаг бөгөөд Уртцагаан 1954 онд, Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орсон аж. Харин энэ жил СТӨ-г нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж засварлах бол Уртцагааныг нурааж шинээр барилга барихаар болжээ.  

Нийтэлсэн: Б.Баярт

Урт цагааныг нураана  
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй