Өнөөдөр бөөрөө хамгаалах дэлхийн өдөр. Жил ирэх бүр бөөрний өвчлөл залуужиж байгаа учир энэ жил “Бага наснаасаа бөөрөө хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байгаа энэ өдрийг тохиолдуулан улсын 1-р төв эмнэлэг өдөрлөг зохион байгууллаа. Бөөрөө хамгаалах хамгийн энгийн арга өглөө бүр 300 мл ус уухаас эхэлдэг гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Монгол Улсын хэмжээнд 500 гаруй хүн гемодиализийн аппаратанд орж байна. Жил ирэх бүр аппартанд орох өвчтөний нас залуужиж байгааг гемодиализийн аппаратаар эмчлүүлдэг иргэдийн холбооныхон хэлж байна.
Нэг удаа ороход дунджаар 100 мянга орчим төгрөг зарцуулдаг. Хатуухан хэлбэл, бөөрний архаг дутагдалтай өвчтөн 7 хоног амьдрахын тулд 500 мянган төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байна. Бөөрний донор олтлоо аппаратанд орох шаардлагатай. Гэвч эрхтэн шилжүүллээ гээд эмийн хэрэглээ улам өсдөг байна.
Бөөрний өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь өглөө бүр 1 аяга ус ууж занших. Мөн жингийн илүүдлээс сэргийлж, цусан дахь сахарынхаа хэмжээг нэмэхгүй байхаас эхэлдэг. Манай улсын хувьд бүр нярай үеэс нь эхлэн хүүхдийн бөөр өвчилж байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг живхний буруу хэрэглээ гэж судлаачид тогтоосон байдаг. Тиймээс хүүхдээ нялх байхаас нь эрүүл хооллож, зохистой хөдөлгөөн хийлгэж, дулаан хувцаслах нь чухал гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
| Дэлхийн 10 хүн тутмын нэг нь бөөрний өвчтэй байдаг | ||
| Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.