Шууд Chart

Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ өнгөрсөн жил алдагдалтай ажиллажээ

2016-03-10 17:50:09

Манай улсын эрчим хүчний салбар байнга алдагдалтай ажилладаг. Цаашид ч эдийн засгийн тогтворгүй байдал, алдагдлыг улам нэмэгдүүлж магадгүй байгааг "Багануур" зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийхан хэлж байна. Өнгөрсөн жил тус компани 2 тэрбум 800 гаруй сая төгрөгийн өртэй гарчээ.

"Багануур" зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компани Монгол орны зүүн өмнөд хэсэгт байгаа 7 аймгийн 57 сум, нийслэлийн нэг дүүргийн хэрэглэгчдийг цахилгаан, эрчим хүчээр хангадаг. Тус компани жилд 40 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг ч өргүй, алдагдал багатай ажилладаг байсан тухай тэд ярьж байлаа. Харин өнгөрсөн жил эдийн засаг хямрал нөлөөлж тэд 3 тэрбум орчим төгрөгийн өртэй гарчээ.

Харин 2016 онд алдагдал багатай, өрийн хуримтлал үүсгэхгүйгээр хэрхэн ажиллах талаар тэд ярилцаж байна. "Багануур" зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компаниас цахилгаан эрчим хүч авдаг томоохон хэрэглэгчдийн төлөөлөл энд ирсэн байна. Тэднийг “Цахилгааныхаа мөнгийг цаг тухай үед нь төлж байхаас гадна жилийн турш хэрэглэх цахилгаан эрчим хүчнийхээ тооцоог нарийн зөв гаргаж өгөх”-ийг цахилгаан түгээх сүлжээ компанийнхан хүсч байлаа. Зарим хэрэглэгч хэрэглээнээс илүү цахилгаан, эрчим хүч захиалж, үйлдвэрийн ачааллыг нэмэгдүүлдэг. Энэ нь хий дэмий зардал болдог байна.

"Багануур" зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн хариуцдаг хэсэгт үйлдвэр харьцангуй хөгжсөн бүс нутаг. Тус компанийн хэрэглэгчдийн ихэнх нь хувийн томоохон үйлдвэр, уул уурхайн компаниуд эзэлдэг байна. Тиймээс эдийн засгийн хямрал нь энэ бүс нутагт илүү нөлөөлөх болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ өнгөрсөн жил алдагдалтай ажиллажээ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй