Шууд Chart

Орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурчээ

2016-03-11 16:23:06

Он гарсаар эхний хоёр сарын байдлаар орон сууцны зах зээлд мөн л бууралт ажиглагдсаар байна. Энэ сард шинэ орон сууны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ нэг мкв нь 2 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны дундаж үнэ мкв нь 1 сая 800 мянган төгрөг байна. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны үнэ 1 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.6 хувиар буурчээ

Нийслэлд ойролцоо 700 орчим орон сууц борлуулагдаж байна. Өмнөх судалгаааас харахад Улаанбаатар хотод нэг сард ойролцоогоор мянга орчим орон сууц зах зээлд нийлүүлэгддэг байсан бол сүүлийн үед энэ тоо 600-700 болж буурсан байна. Орон сууцны үнэ тогтмол буурч байгаа нь эрэлт муу байгаатай холбоотой гэж судалгааны байгууллагаас тайлбарлалаа.

Орон сууцны үнийн индексийг гаргахдаа Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5 мянга орчим орон сууцны мэдээллийг хамруулжээ. Үүний 1500 орчим нь шинээр баригдсан орон сууц байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурчээ  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй