Шууд Chart

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг байршуулжээ

2016-03-11 17:58:21

Ирэх зургаа дугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцож санал өгөх 2 сая 400 мянган иргэн байна гэсэн тоог Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлж байна.

Иргэний бүртгэл мэдээллийн санд үндэслэж сонгууль өгөх иргэдийн бүртгэлийг гаргасан байна. Бүх аймаг, сум, Нийслэлийн дүүргүүдэд сонгуулийн санал авах 2091 хэсгийг байгуулсан байна. Харин санал өгөх иргэдийн бүртгэлийг www.burtgel.gov.mn сайтад байршуулаад эхэлсэнийг хэллээ. Одоогийн байдлаар 2.400.048 иргэн бүртгэлд хамрагджээ. 

Сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас хойш аль нэг засаг захиргааны нэгжид бүртгэлтэй иргэд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно. Тиймээс иргэд оршин суугаа хаягын шилжилт хөдөлгөөн хийлгэх бол 4 дүгээр сарын 30-ны дотор эсвэл сонгууль дууссаны дараа шилжилт хийлгэх ёстой болж байна.

Бас нэг анхаарах ёстой асуудал байгаа нь өнөөдөр шилжилт хөдөлгөөн хийлгэхээр хасалт хийлгэсэн ч очих газраа бүртгүүлээгүй 11 мянган иргэн байна. Сонгууль өгөх ёстой гэхдээ гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд зургаадугаар сарын 17,18,19-ны өдрүүдэд санал өгнө. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг байршуулжээ  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй