Шууд Chart

Монгол улс JPO хөтөлбөрт нэгдлээ

2013-09-30 11:48:55

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 27-нд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонгтой уулзлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтэн ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллах, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт гарч буй ажлын байрны талаар цаг алдалгүй мэдээлэл авах, ажлын байрны сонгон шалгаруулалтын туршлагаас суралцах, цаашилбал НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт монгол иргэдийг гэрээгээр ажиллуулах  зэрэг боломжууд  нээгдэх юм. НҮБ-ын JPO хөтөлбөр нь 30 орчим улсад хэрэгждэг бөгөөд тэдгээрийн эгнээнд Монгол улс ийнхүү нэгдлээ.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Монгол улс JPO хөтөлбөрт нэгдлээ  
Үзсэн: 1989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй