Шууд Chart

“Сүхбаатар аймаг: Өчигдөр-Өнөөдөр-Маргааш” уралдаан зарлажээ

2016-03-14 13:18:53

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас “Сүхбаатар аймаг: Өчигдөр-Өнөөдөр-Маргааш” сэдэвт бүтээлийн уралдааныг нийт иргэдийнхээ дунд зарлаж байна. Уралдаан гэрэл зураг, гар зураг, эссэ, видео бүтээл гэсэн дөрвөн чиглэлээр бүх насныхныг хамруулан зохион байгуулагдах аж. Уралдаан иргэд өөрийн амьдарч буй аймаг, сумынхаа хөгжил цэцэглэлттэй танилцаж, бахархах, улмаар орон нутгийн цаашдын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой юм.

Уралдааныг хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж, 03 дугаар сарын 23-ны өдөр шалгаруулж, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргах бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сүхбаатар аймаг: Өчигдөр-Өнөөдөр-Маргааш” уралдаан зарлажээ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй