Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос 90 хоногийн өмнө шилжих хөдөлгөөнийг зогсоосон байхыг заасан. Энэ хуулийн дагуу ирэх сарын 30 өдрөөс зургаадугаар сарыг дуустал шилжих хөдөлгөөн хийхгүй. Тиймээс одоо байгаа оршин суугаа хаягаа өөрчлөхийг хүсч байгаа иргэд үүнээс өмнө шилжих хөдөлгөөн хийсэн байхыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Энэ өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороо орон нутгаас сонгууль болох хугацаанд сурталчилгааны хэчнээн самбар босгох, самбарыг хаана байрлуулах талаар мэдээлэл авч байна. Мөн төрийн аудитын газраас УИХ-ын сонгуульд нэр дэвших нам, эвсэл болон бие даагчид сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож өгсөн. Энэ дагуу мөн орон нутгаас мэдээлэл авч нэгтгэх юм.
Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл хамгийн дээд тал 3 тэрбум 400 сая төгрөг зарцуулна. Харин нэр дэвшигчдийн хувьд хаанаас сонгуульд өрсөлдөх гэж байгаагаас нь хамааран өөр, өөр байх юм. Жишээ нь, Архангай аймгаас нэрээ дэвшүүлж байгаа иргэн хамгийн дээд тал нь 181 сая төгрөг л зарцуулна. Үүнээс илүү зардал гаргасан бол Сонгуулийн тухай хуулийг зөрчсөнд тооцох юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Дөрөвдүгээр сарын 30-наас хойш шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо | ||
| Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.