Шууд Chart

МҮОНРТ, ШӨХТГ-тай хамтран ажиллахаар боллоо

2016-03-14 15:39:38

Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласан. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд олон нийтэд хэрэглэгчийн болон өрсөлдөөний тухай хууль эрх зүйн мэдээлэл хүргэх, торгохоосоо илүү хууль зөрчихгүй байх боломжийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг томоохон компаниудад торгууль тавьдаг газар гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл энэ оноос эхлэн хууль эрхзүйн орчныг нь иргэдэд таниулах, зах зээлийн нийгэмд шударгаар өрсөлдөж, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг болох чиглэлд дэмжиж ажиллахаар болж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд өрсөлдөөн гэдгийг зөвөөр ойлгож, хэрэгжүүлж чадахгүй байгаагаас дунд нь хэрэглэгчид хохирох гол нөхцөл болдог. Тухайн аж ахуйн нэгж ч эрсдэл үүрдэг. Тиймээс хууль эрхзүйн орчныг таниулахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн оролцоо чухал байгааг албаныхан хэлж байна.

МҮОНРТ нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрхзүйн мэдлэг түгээхэд нийтлэл нэвтрүүлэг бэлтгэн хамтран ажиллах юм. Хэрэглэгчийн жилтэй холбоотой хууль эрхзүйн болон олон төрлийн зөвлөгөө мэдээллийг МҮОНТ-ийн хоёр суваг, радиогийн таван сувгаар үзэгчид хүлээн авах боломж бүрдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МҮОНРТ, ШӨХТГ-тай хамтран ажиллахаар боллоо   
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй