![](/uploads/201309/news/thumb/9a94697cfc8bad7ac648f8ce21710723_x3.gif)
10-р сарын 4-нд Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулганыг Хэвлэлийн Хүрээлэнгээс санаачлан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын телевизүүдийн холбоо, Радио телевизийн академи, Өдөр тутмын сонины холбоо, Сайтуудын холбоотой хамтран “Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” сэдвээр зохион байгуулах гэж байна.
Чуулганаар чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчны асуудал, хэвлэл мэдээллийн бизнесийн ил тод байдал, шударга өрсөлдөөнийг хэрхэн хангах, сэтгүүлчийн хөдөлмөрийн эрх зүйг орчныг яаж бүрдүүлэх гэх зэрэг Монголын сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтын боломжит хувилбарыг хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн эзэмшигч, удирдах ажилтнуудын түвшинд хэлэлцэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд чуулна | ||
Үзсэн: 1437 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.