Өнгөрсөн онд Дорнод аймаг Боловсролын салбарт тэргүүлж, "Боловсролд ээлтэй аймаг" болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас боловсролын салбарт гаргасан амжилтыг үнэлж орчин үеийн шаардлага хангасан физикийн хичээлийн иж бүрэн кабинетыг Дорнод аймгийн долоон сургуульд нийлүүлсэн байна. Хэрлэн сумын 6, 2, 8, Булган, Чойбалсан, Чулуунхороот сумын Ерөнхий боловсролын сургуулиудад уг кабинетыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр байгалийн шинжлэх ухааны хичээлийг зориулалтын тоноглосон лабораторит хийх нь танхимын хичээлээс үр дүнтэй, сонирхолтой байдаг талаар багш нар ярьж байлаа.
| Физикийн хичээлийн иж бүрэн кабинетыг хүлээлгэн өглөө | ||
| Үзсэн: 352 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.