Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж буй Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд эгч дүүсийн харилцаа тогтоосны 15 жилийн ойг Бангкок хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын соёлын өдрүүдийг Улаанбаатар хот хариуцах талаар ярилцлаа. Алал жуулчлалын бүс нутгуудын нэг Бангкок хоттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хотын захирагч онцоллоо.
Монголын соёлын өдрүүдийг Улаанбаатар хот хариуцна | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.