Шууд Chart

Малчны зээлийн хүү маргаашнаас бууна

2016-03-14 18:52:12

Өнөөдрийн байдлаар 120 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 223 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Бараг 30 хувьд хүрээд байсан малчны зээл маргаашнаас 10 хувь болж буурна. Энэ нь хөдөө аж ахуйн голлох салбар болсон мал аж ахуй эрхлэгчдийг био болон эко үйлдвэрлэгч болоход чиглэсэн хамгийн чухал хөшүүрэг болно гэж малчид ярьж байна.  Тухайлбал, Хэнтий аймгийн Батноров суманд 4500 гаруй хүн амьдардаг. Нийт 1700 өрх айл байдгаас 750 орчим нь малчин өрх. Энэ жилийн хувьд түүхий эдийн үнэ, малын гаралтай бүтээгдэхүүн хямд байснаас малчдын гар дээрх бэлэн мөнгө хомсдсон. Сар бүрийн тогтмол орлогогүй малчдын санхүүгийн эх үүсвэр болдог малчны зээлийн хүү буурч байгаа нь малчдын амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт байна.

Харин Хэнтий аймгийн Батноров сумын малчдын 93 хувь нь малчны зээлтэй. Гэтэл зээлийнх нь хүүд бараг бүх л орлогоо өгчихдөг байсан. Харин 10 хувь болсноор малчдын төлөх хэмжээ буурч, орлого нэмэгдэнэ. Мөн зээл авахын тулд малын үүлдэр угсаагаа сайжруулах, айл бүр био, эко үйлдвэр эрхлэх боломж бүрдэнэ гэж орон нутгийн удирдлагууд харж байна.

Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Төрийн банк малчны зээлийн хүүгээ 18 хувь болгож бууруулсан. Харин маргаашнаас 10 хувь хүргэх юм. Малчны зээлийг үйлдвэрлэлийг дэмжих зээл гэж харан тав хүртэлх сая төгрөг олгоно. Засгийн газраас малчны зээлийн хүүг бууруулах тогтоол гаргахдаа банкны нэр заагаагүй. Гэвч зээл олгох банкинд тодорхой шалгуур тавьсан. Тиймээс Төрийн банк тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг дотоодоосоо шийдэн бага хүүтэй малчны зээлийг маргаашнаас олгож эхлэхээр болсон. Ингэснээр өрсөлдөөний зарчмын дагуу бусад арилжааны банкуудын малчны зээлийн хүү дагаад буурах боломжтой гэж эдийн засагчид үзэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Малчны зээлийн хүү маргаашнаас бууна  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй