![](/uploads/201309/news/thumb/26ecee24461263e6e5336a780599425e_x3.gif)
“Тэнгис” кино театрын өмнөх барилга дээрээс тулгуур төмөр унаж доогуур нь явсан залуугийн аминд хүрсэн хэрэг 2012 оны 9 сарын 17-нд гарсан. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрээр тухайн осол барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөөгүйгээс үүдэлтэй хэмээн үзэж "Мудун спед” компанийн захирал Т.Батбилэгт 9,8 сая төгрөгийн мөнгөн торгууль, Хөдөлмөр аюулгүй хамгааллын зааварчлагч инженер М.Цогтгэрэлд нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял оноожээ.
"Мудун спед” компанийн захирал Т.Батбилэгт торгууль оноолоо | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.