Шууд Chart

Анкарагийн дэлбэрэлтэд Монгол хүн өртөөгүй

2016-03-15 11:58:29

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотын төвд байрлах Кизилая талбай /Kizilay square/-д энэ сарын 13-ны өдрийн 18:45 цагийн орчим дэлбэрэлт болж, 34 хүн амиа алдаж, 125 хүн гэмтсэн байна.

Дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа хэдий ч тус улсын эрх баригчид уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байгаа ажээ.

Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол Улсын иргэд байхгүй талаар Анкара дахь Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.


Анкарагийн дэлбэрэлтэд Монгол хүн өртөөгүй  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй