Өрхийн болон бичил бизнес эрхлэгч хувь хүмүүст боломж олгож 50 тэрбум хүртэл төгрөгийн зээл олгох асуудлыг Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам хамтран шийдвэрлэж гүйцэтгэхээр боллоо. Жилдээ 50 сая хүртэлх төгрөгийн гүйлгээ хийсэн хүн, бичил бизнес эрхлэгч гэсэн тодорхойлолтод хамрагдах юм байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ААН иргэддээ хөнгөлөлттэй зээл олгож ирсэн. Одоо бичил бизнес буюу өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүст энэ удаагийн зээл хамгийн их хамааралтай болж байна. Бизнес эрхлэгч эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийн санхүүгийн эх үүсвэрийг энэ зээлээс олох боломжтой.
ЖДҮ-ийг дэмжих сангаас 50 тэрбум төгрөгийн зээлийг шалгаруулалтаар сонгогдсон банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох боломж бүрдсэнийг хэлж байна. Бичил бизнесийн зээлийн хүү нь жилийн 9 хувь байхаар салбарын сайдууд тохирлоо.
Өнөөдөр байгуулагдсан санамж бичгийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд хууль таниулах, бизнесийн удирдлага, менежмент, маркетингийн сургалт зөвлөгөөгөөр хангаж ажиллах ажлууд хийгдэнэ. Хамгийн чухал нь бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаас гадна хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох чиглэлээр Аж үйлдвэрийн яам болон Хөдөлмөрийн яам үүрэг хүлээж байна.
Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.