Шууд Chart

Нүүрс боловсруулах Японы туршлага, технологийг нэвтрүүлнэ

2016-03-17 17:02:32

Манай улс энэ онд 19 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ өмнөх жилүүд шиг түүхийгээр нь биш боловсруулж баяжуулан, эдийн засгийн эргэлтэд оруулахад гол анхаарлаа хандуулна. Энэ чиглэлд Япон улсын нүүрс боловсруулах туршлага, технологийг нэвтрүүлж хамтран ажиллахаар өнөөдөр салбарынхан чуулга уулзалт зохион байгууллаа.

Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд хийж байгаа ажлын нэг нь Япон улсын дэвшилтэт техник технологийг манай нүүрсний салбарт нэвтрүүлэх бодлого. Энэ ажлын эхлэл болох жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай туршилтын үйлдвэрийг 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар хоёр тал тохирсон.

Энэ талаар мэргэжлийнхэн ярихдаа “Усны нөөц багатай Монголын говьд ус ашиглахгүйгээр нүүрс боловсруулах аргыг хэрэглэх нь хамгийн үр дүнтэй. Нойтон аргаар таван сая тонн нүүрс баяжуулахад нэг сая шоо метр ус хэрэглэдэг. Хуурай аргаар таван сая тонн нүүрс баяжуулахад дусал ч ус ашиглахгүй. Хуурай аргаар баяжуулах нь байгаль орчинд маш ээлтэй” гэсэн юм.

Япон улсын нүүрсний импортын гол түнш орноор Австрали, Индонези улс тэргүүлдэг. Мөн бусад улс орноос нүүрс экспортлож байгальд ээлтэй аргаар боловсруулан, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Цаашдаа Монгол Улсаас импортоор нүүрс авах боломжтой гэж Японы тал онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нүүрс боловсруулах Японы туршлага, технологийг нэвтрүүлнэ   
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-03-17 18:23
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй