Шууд Chart

Хөгжимт жагсаал боллоо

2016-03-17 17:18:42

Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол Улсад суугаа гадаад улс орны цэргийн атташе нар Чингисийн болон жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Үүнээс өмнө цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчид жагсаж Чингисийн талбайн дөрвөн талаас орж ирсэн нь сонирхолтой байлаа. Үзэгчид ч олноор цугласан нь эх орончдод урам өгсөн биз ээ.

Манай улсад 95 жилийн өмнө зэвсэгт хүчин, цэргийн бүтэц шинэ цагийн гэсэн тодотголтойгоор байгуулагдсан. Энэ цагаас хойш хоёр том дайнд Монгол цэргүүд эх орноо хамгаалан тулалдаж, энх цагийг хойч үедээ үлдээсэн ч одоо эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалан сахих ажилд үүргээ гүйцэтгэсээр байна. Энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний 017, 011, 186 дугаар ангийн 80, “Монгол цэргийн музей”-н 50, “Алдар” спорт хорооны 70 жилийн ой тохиож байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөгжимт жагсаал боллоо  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй